Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагийн дотор 9631 мянган хүнээс шинжилгээ авахад 1267 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 67710 болжээ. Шинээр бүртгэгдсэн 1267 тохиолдлын 962 нь Улаанбаатарт, 305 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,
- Эрдэнэт 55,
- Дархан 40,
- Төв 22,
- Булган 30,
- Хэнтий 23,
- Увс 9,
- Баянхонгор 35,
- Дорнод 1,
- Говь-Алтай 16,
- Архангай 19,
- СҮхбаатар 20,
- Хөвсгөл 9,
- Ховд 5,
- Баян-Өлгий 4,
- Өвөрхангай 7,
Сүүлийн 24 цагт 632 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 54713 боллоо.
Нийт 6423 хүн эмчлэгдэж байгаагаас 3892 нь хөнгөн, 1892 нь хүндэвтэр, 506 нь хүнд, 133 нь маш хүнд байна” гэлээ.