Цахим визийн Evisa.mn системийг үйлчилгээнд нэвтрүүллээ

2021-06-04
1 min read

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгагдсаны дагуу Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор зорчих хүсэлтэй гадаадын иргэнд цахимаар виз олгох үйлчилгээг үзүүлэх бөгөөд хилийн чанадаас цахим виз авах иргэдэд зориулсан https://evisa.mn/ системийг 2021.06.01-ний өдрөөс үйлчилгээнд нэвтрүүллээ.

Энэ үйл ажиллагаатай холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газрын виз зөвшөөрлийн цахим үйлчилгээний сайт өөрчлөгдсөн тул гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд цаашид https://eimmigration.mn/ сайтаар хандаж, виз зөвшөөрлийн 11 төрлийн үйлчилгээг цахимаар авна уу.

Орчуулах »
error: Content is protected !!