Гадаадаас ирсэн иргэдийг долоо хоног тусгаарлана

2021-06-03
1 min read

Монгол Улс энэ сарын 1-ээс эхлэн агаарын хилээ нээсэн. Ингэснээр Турк, Энэтхэг, Грек, Киргиз, Тайланд, Индонез, АНУ, Бразил, Арабын Нэгдсэн Эмират Улс, Египет гэсэн 10 улсад харилцан зорчих боломжтой болж байгаа юм.

Гадаадаас ирсэн иргэдийг одоо мөрдөж буй долоо хоног тусгаарлах журмын дагуу тусгаарлах бөгөөд харин мутацад орсон вирус илэрсэн улсаас ирсэн бол 14 хоног тусгаарлах юм байна.

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд нийт  93 орноос 36,145 иргэн эх орондоо иржээ. Үүнээс 182  удаагийн тусгай үүргийн нислэгээр 29,334, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6811 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулсан байна.

 

Орчуулах »
error: Content is protected !!