Нийслэлд 10:00-аас 17:00 цагийн хооронд явган болон автомашины хөдөлгөөнийг бүрэн хаана

2020-11-17
1 min read

УОК-оос гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Маргаашнаас буюу 2020.11.18-аас эхлэн:

-Нийтийн тээвэр 07:00 цагаас 10:00 цаг, 17:00 цагаас 20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцоно.

-Төрийн алба хаагчдын 10-15 хувийг л ажиллуулна. Ажиллах иргэд ажлын үнэмлэхнээс гадна тухайн байгууллагын ажиллах нь үнэн гэсэн бичиг авсан байна.

-Хүнс, эм авах иргэд мөн адил 07:00 цагаас 10:00 цаг, 17:00 цагаас 20:00 цагийн хооронд гэрийнхээ ойролцоох газруудаар үйлчлүүлэх ажээ. Өөрөөр хэлбэл бусад цагуудад нийслэл хотод автомашны болон явганаар хөдөлгөөнийг бүрэн хаах юм байна. Хэрэв хөл хорио зөрчвөл хатуу хариуцлага тооцно хэмээн мэдэгдлээ.

Орчуулах »
error: Content is protected !!