Нээгдээгүй үлдсэн салбарын үйл ажиллагааг энэ сарын 15-наас нээнэ

2021-06-03
1 min read

Улсын онцгой комисс (УОК)-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, Өнөөдрийн байдлаар нэгдүгээр тунд 1,8 сая, хоёрдугаар тунд 1,3 сая иргэн хамрагдсан байна.  Давтан тунгаа аваад 14 хоногоос дээш болсон хүн буюу хоёр сая иргэний 30 орчим хувийн бүрэн дархлаажих хугацаа болж байна. Бид вакцинжуулалтын энэ үед халдвар хамгааллын дэглэмээ барих хэрэгтэй байна. Халдвар авах нас залуужиж байна. Учир нь 18-34 насныхан вакцинд хамрагдах идэвх сул байгаа юм.  Тиймээс 18-34 насныхны дунд вакцинжуулалтыг эрчимтэй явуулах үүрэг даалгаврыг орон нутгийн удирдлагуудад өгсөн. Эрдэмтдийн хэлж байгаагаар зургаадугаар сарын 15-ны өдөр гэхэд дархлаажуулалтын үр дүн гарах ёстой гэсэн тооцоолол байгаа юм. Цаашлаад 0-17 насны насанд хүрээгүй нэг сая орчим хүүхэд байгаа, түүнээс гадна эрүүл мэндийн шалтгаантай 200 орчим мянган хүн байгаа. Ингээд тооцохоор нийт дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай зорилтот бүлгийн 90 хувийг вакцинжуулсан ч нийт хүн амын 70 хувь нь вакцинд хамрагдаагүй байгаа гэв.

Мөн хязгаарлалтад байгаа нээгдээгүй үлдсэн 8-9 салбарын үйл ажиллагааг энэ сарын 15-наас шат дараатай нээнэ гэдгийг хэллээ.

Орчуулах »
error: Content is protected !!