Барилга засварын цехийнхэн үр бүтээлтэй ажиллаж байна

2021-06-02
1 min read

Эрдэнэт үйлдвэрийн технологийн шинэчлэлтэй холбогдуулан тоног төхөөрөмжийн төмөр бетон суурийн ажил, байшин барилгын өргөтгөл шинэчлэл, засвар, засал чимэглэл, ажилчдын аюулгүй ажиллах, ая тухтай,  цэвэр орчин бүрдүүлэхэд Барилга засварын цехийнхэн үр бүтээлтэй ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын чиглэлээр Строй инвест ХХК-аас шилжүүлэн авсан барилгын их засварын болон Соёл, спортын “ Эрдэнэт” цогцолборын барилга угсралтын ажил 40-65 хувьтай явж байгаа аж. Мөн Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд барилгын  засвар, төмөр бетон хийцийн шинэчлэл, засал чимэглэл, бусад цех хэсгийн захиалгат ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Одоогийн байдлаар хийхээр төлөвлөсөн 22 ажлаас дөрвөн ажил 100 хувь биелжээ. Харин долоон ажил 20-80 хувьтай, 11 ажлыг хийж эхлээгүй байна. Энэ онд төлөвлөгөөний дагуу 25 цехэд урсгал засварын ажил хийх аж. Үүнээс хоёр цехийн ажил бүрэн дууссан бөгөөд 7 цехийн ажил 20-50 хувийн гүйцэтгэлтэй явна.

Т.Батчулуун

Орчуулах »