Сэлэнгэ аймгийн голомтод 150 хүнээс PCR шинжилгээ хийхэд таван тохиолдол батлагдлаа. 395 хүнд түргэвчилсэн тестээр шинжилгээ хийхэд мөн таван тохиолдол эерэг гарлаа. Түргэвчилсэн тестээр эерэг гарсан хүмүүст үргэлжлүүлэн баталгаажуулах шинжилгээ хийж байна. 2020.11.17-ны 18:00 цагийн байдлаар Монгол Улсад батлагдсан тохиолдол 440 боллоо. Ингээд Улаанбаатар хотод 10, Сэлэнгэд 9, Дарханд 1 нийт дотоодын халдвар 20 болж байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Үүнээс гадна ХӨСҮТ-ийн 7 эмч ажиллагсад болон “Энхсаран” сувилалын 1 ажилтан халдвар аваад байгаа билээ.