2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 1-4-нд зохион байгуулахаар товлосон.
Шалгалтын зохион байгуулалттай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлд дурдсанаар
- Улсын хэмжээнд шалгалтын 48 байр ажиллах бөгөөд нэг ангид 25-40 шалгуулагч байна
- Шалгуулагчдаас вакцин хийлгэсэн тухай баримт, PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй
- КОВИД-19 өвчний шинж тэмдэг илэрвэл тухайн шалгуулагчийн шалгалтаа хэвийн үргэлжлүүлэх тусгай анги, хамгаалалтын хувцас хэрэглэлийг бэлтгэсэн гэжээ.
Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв