Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.05.24) ээлжит мэдээллийн үеэр вакцинжуулалтын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд 18-аас дээш насны 2 сая 67 мянган иргэнийг бүрэн вакцинд хамруулах зорилтыг Засгийн газар тавин, Эрүүл мэндийн яам хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар:
Улаанбаатар хотод
- 1-р тунд – 939.951 хүн
- 2-р тунд – 590.874 хүн (62 %)
Орон нутагт нийтдээ 1.1 сая хүн вакцинд хамрагдах ёстой. Үүнээс,
- 1-р тунд – 890.672 хүн (79.9%)
- 2-р тунд – 185.066 хүн (16.6%) хамрагдсан байна. Энэ нь улсын хэмжээнд 1-р тунд – 1.830.623 хүн (88.6 %), 2-р тунд – 775.940 хүн (37.5 %) хамрагдсан үзүүлэлт ажээ.
Мөн дархлаажуулалтын хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн 0.44 хувь нь халдвар авсан байна. Халдвар авсан хүмүүс нь дархлаажуулалтад хамрагдсанаас 14 хоногийн дотор буюу дархлаа тогтож амжаагүй үедээ халдвар авсан гэдгийг Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.