ДНБ эхний 9 сард 7.3 хувиар буурав

2020-11-17
1 min read

ҮСХ-ноос өнөөдөр танилцуулж буй оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн төлөв байдлын статистик мэдээллээр ДНБ 7.3 хувиар агшаад байна. 

2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон дээрх бууралтад уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 595.5 (20.7хувь) тэрбум төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 401.4 (7.0хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлөв. 

Үйлдвэрлэлийн аргаар тооцсон дүнгээр ДНБ энэ оны эхний 9 сард урьдчилсан гүйцэтгэлээр 26.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 953.5 (3.5хувь) тэрбум төгрөгөөр, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 12.7 их наяд төгрөг болж, тус тус буурлаа.

ДНБ-д 2020 оны эхний 9 сард эцсийн хэрэглээ 73.5 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 26.0 хувь, цэвэр экспорт 0.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс эцсийн хэрэглээ 6.8 пунктээр, бараа, үйлчилгээний цэвэр экспорт 3.6 пунктээр нэмэгдэж, хөрөнгийн нийт хуримтлал 10.4 пунктээр буурсан талаар ҮСХ мэдээлэв.

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »
error: Content is protected !!