Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ

2021-05-23
1 min read

Монгол Улсын Ерөнхийлэгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаагаа тавдугаар сарын 24-нд буюу ирэх маргааш эхэлнэ. Сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилж, зургаадугаар сарын 7-нд өндөрлөх юм. 

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв ХҮН электорат” эвслээс Д.Энхбат нарын нэр дэвшигчдийг бүртгэж аваад байгаа билээ.

Орчуулах »