Хүүхдүүдэд хятад вакцин хийхийг эсэргүүцэн хутга барин сайд руу дайрчээ

2021-05-22
1 min read

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан руу хутгатай этгээд халджээ. Тодруулбал, Өчигдөр буюу баасан гарагт тус яамны байр руу үл таних хүн нэвтэрч сайдад халдсан байна. Цагдаагийнхан тухайн иргэнийг саатуулсан бөгөөд халдагч этгээд, “Бага насны буюу 10 жилийн хүүхдүүдэд хятад вакцин хийх гэж байгааг эсэргүүцэж, ийм үйлдэл хийсэн” гэж ярьсан талаар эх сурвалж мэдээллээ.

Энэ явдлын дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн фэйсбүүк хуудаснаа “Насанд хүрээгүй хүүхдэд вакцин хийхгүй ээ гэдгийг нийт эцэг эхчүүддээ салбарын сайдын хувьд хариуцлагатай хэлье. Монгол Улсын засгийн газар болоод Боловсрол, шинжлэх ухааны яамнаас, мөн миний зүгээс ийм шийдвэр болоод үг, үйлдэл хийгээгүй болохын мэдэгдэж байна. Мөн энэ сэдвээр далимдуулж миний амь насанд халдах оролдлого хийсэнд гүнээ харамсаж байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ. 
 

Орчуулах »
error: Content is protected !!