Дулааны шугам, сүлжээний 21 байршилд засвар, шинэчлэл хийнэ

2021-05-22
1 min read

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаТ.Гантөмөр “Улаанбаатар хотод дулаан хангамжийн шугам тоноглолд 2021 оны зун хийх засварын ажлын график, төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа. Дулааны гол шугам, сүлжээг есөн хэсэгт хуваан тэг зогсолт хийж, 21 байршилд шугам, сүлжээний засвар, шинэчлэл, шахалтын ажил хийхээр төлөвлөсөн. Дулааны шугамын зогсолтын графикт хугацаатай уялдуулан инженерийн хангамжийн байгууллагууд их, урсгал засварын ажлуудаа хийж гүйцэтгэсэн” гэдгийг  хэлсэн.  2020-2021 оны өвлийн их ачааллын үед давхардсан тоогоор 35.926 шугам тоноглолд ээлжит болон ээлжит бус үзлэг хийн, 1082 зөрчил илрүүлэн бүрэн арилгажээ.

Улаанбаатар хотын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах их болон урсгал засварын ажлын хүрээнд Цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа газрууд нийт 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газруудын хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг гаргаж, 2021 оны батлагдсан төсвийн хүрээнд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжилтэд хяналт  тавьж, 2021 оны есдүгээр сарын 1-ний дотор зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.  

Орчуулах »
error: Content is protected !!