УОК-ын шуурхай ажлын хэсгийн хуралдаанаар дараах зургаан төрлийн үйл ажиллагааг тавдугаар сарын 22-ны өдрөөс нээж, хэвийн горимд шилжүүлэхээр болсон. Ингэхдээ тус байгууллагуудын үйл ажиллагаа нь давтан тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд нээлттэй байхаар журамлажээ.
– Зах худалдааны төвүүд- Ресторан, кафе, сүлжээ хоолны газар /50 хувийн дүүргэлттэй үйлчилнэ/
– Зочид буудал
– Амралтын газар
Сауныг тус тус нээхээр шийдвэрлэлээ.
Эдгээр газруудыг нээснээр үйлчилгээний бизнесийн 83 хувь нь халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх боломжтой болж байна. Мөн тодорхой цагийн хязгаарлалттай үйл ажиллагааг нь нээгээд байсан аж ахуйн нэгжүүдэд ердийн цагийн хуваариар ажиллах эрхийг олголоо. Тухайлбал, хүнсний дэлгүүрүүд 22:00 цаг хүртэл ажиллах бол ресторан, кафе, хоолны газрууд 00:00 цаг хүртэл ажиллах юм.