Цар тахлын улмаас хойшлогдсон байсан 69 дахь удаагийн “Miss Universe” тэмцээн явагдаж өнгөрлөө. Нгн удаагийн тэмцээний ялагчаар Мексикийн гоо бүсгүй Андреа Меса тодорсон байна.
Өдгөө 26 настай Андреа Месад 2019 оны ялагч, Өмнөд Африкийн гоо бүсгүй Зозибини Тунци титэм гардуулав. Хоёрдугаар байранд Бразилын гоо бүсгүй Жулия Гама орсон бол Перугаас оролцсон Яник Масета гуравдугаар байрын эзэн болсон байна. Тэмцээнд түрүүлсэн Мескикийн бүсгүй нь программистаар ажилладаг бөгөөд хүчирхийллийн эсрэг тэмцэлд дуу хойлоогой өргөдөг нэгэн аж.
Уралдааны эцсийн шатанд 10 өрсөлдөгч усны хувцастай тайзан дээр гарч шүүгчдийн асуултанд хариулснаар, Перу, Доминикан, Бразил, Энэтхэг, Мексик гэсэн 5 улсын оролцогч тунаж үлдсэн байна. Тийнхүү шүүгчдийн шалгуурт нийцэх сүүлчийн боломж нь оролцогчид сонгогдсон сэдвээр өөрийн үзэл бодлоо илэрхийлэх ёстой байжээ. Меса гоо сайхны стандарт хийгээд энэ бүхэн нь цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар өөрийн бодлоо илэрхийлсэн байна.