Японы Засгийн газар коронавирусний илүү хурдан халдварладаг хувилбар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Энэтхэг, Балба, Пакистанд сүүлийн 14 хоногийн дотор байсан гадаадын иргэдийг баасан гаргаас хилээрээ нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.
Энэтхэгт саяхнаас халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдэх болсонд коронавирусний хувилбарууд холбоотой гэж үзэж байгаагаас гадна тэдгээр хувилбар хөрш Балба, Пакистан зэрэг улсад ч тархсан байж болзошгүй хэмээн санаа зовниж байгаа аж.
Энэхүү шийдвэр нь байнгын оршин суугчид, тэдний гэр бүлийнхэн, мөн Японоос дахин нэвтрэх зөвшөөрөлтэйгээр пүрэв гараг гэхэд гарсан Японы иргэдийн эхнэр, нөхөр, хүүхдүүд болон байнга оршин суух тусгай зөвшөөрөлтэй гадаадын иргэдэд хамаарахгүй юм байна.