ЭЕШ өгөх хүүхдүүдийг хэрхэн вакцинжуулах талаар мэдээлэл өглөө

2021-05-13
1 min read

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2021.05.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдийн амралт эхэлсэн. Энэ долоо хоногт бусад ангийг амраахаар болсон. Багш нарыг зургаадугаар сарын 01-нээс амрааж эхэлнэ. Төгсөх ангийн сурагчид гурван шалгалт өгдөг. Халдвартай холбогдуулан хичээлийн хоцрогдол үүссэн. Тиймээс элсэлтийн болон улсын шалгалтыг авахгүй. Гэхдээ дүн тавина. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар монгол хэлбичгийн шалгалтыг авахгүй байх шийдвэр гаргасан. Төгсөх ангийн сурагчдийг тавдугаар сарын 17-ноос ЭЕШ-д бэлтгэх нэг сарын хугацаатай танхимаар давтлага өгөхөөр төлөвлөж байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар элсэлтийн ерөнхий шалтгалт өгөхөөр бүртгүүлсэн 40420 хүүхэд байна. Эндээс энэ онд төгсөж байгаа сурагчдын 79 хувь нь элсэлтийн ерөнхий шалгалтад орохоор бүртгэлээ хийсэн. Цаашид элсэлтийн ерөнхий шалтгалтыг жилд хоёр удаа авдаг болно. Энэ бол 12 дугаар ангийн хүүхдүүдэд маш том боломж юм. Төгсөх ангийн сурагчдыг халдваргүйжүүлэх ажил хийгдэнэ. Эхний ээлжид багш нарыг нь вакцинд хамруулж байна. ЭЕШ өгөх 40420 хүүхдээс 19 нас хүрсэн 13636, 18 нас хүрсэн 28082 төгсөгч байгаа. Эдгээр нь вакциндаа бүрэн хамрагдаад шалгалтандаа орох боломж нь нээгдэж байгаа юм. Харин 15-17 настай 1700 орчим төгсөгч нар байгаа юм. Тэднийг Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу УОК-той ярьж 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинжуулах хөтөлбөрийн хүрээнд дархлаажуулах боломжууд байна” гэв.

Орчуулах »
error: Content is protected !!