ЭМЯ: Эмэгтэйн эндсэн шалтгаан нь вакцинтай холбоогүй гэх урьдчилсан дүгнэлт гарсан

2021-05-13
1 min read

Амаржаад удаагүй байсан хөхүүл эмэгтэй вакцин хийлгээд нэг өдрийн дараа нас барсан гэх асуудлаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг мэдээлэл өглөө. Тэрбээр, “43 настай эмэгтэй нас барсанд маш их харамсаж байна. Тэрээр амаржаад 40 хонож байсан. Талийгаач энэ сарын 9-ний өглөө 10:46 цагт вакцинаа хийлгээд 10-ны 21:40 цагт нас барсан эмгэнэлтэй явдал тохиолдлоо. Эрүүл мэндийн нийт салбарынхны өмнөөс талийгаачийн гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье. ШШҮХ-ээс урьдчилсан байдлаар суурь өвчлөлөөс буюу тархины цус харвалтаас үүдэн амиа алдсан гэх дүгнэлт гаргасан. Талийгаач тархины суурийн судасны өмнөд артерийн салаалсан хэсэгт цүлхэнтэй байсан ба тэр нь хагарснаас болж тархины хоёр талт бөмбөлгийн бүрхүүлийн тархмал цус харвалт үүссэн байж. Цаг хугацааны хувьд вакцинжуулалттай давхцаж тархинд цус харваж нас барсан байна. Энэ нь халдварын бус эмгэгийн хувьд зүрх судасны шалтгаант нас баралтын нэгдүгээрт бичигддэг.  2019 онд энэхүү эмгэгээр хоёр эх эндсэн. Талийгаачийн хувьд сүүлийн жилүүдэд даралт ихсэх эмгэгээр  хяналтад байсан ба жирэмсний түүхийн картад ч мөн энэ талаар бичсэн байсан” гэлээ.

Орчуулах »
error: Content is protected !!