Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалт зарлагдлаа

2021-05-11
1 min read

Монгол Улсын Их Хурлаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд Хүний эрхийн хамгаалагчийн хороо байгуулагдсантай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тул хууль, журамд заасан шаардлагыг хангасан нэр дэвшигч Та бүхнийг урьж байна. 

Нэр дэвших хүсэлт ирүүлэх: 2021 оны 05 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд тавих шаардлагыг хангасан иргэн Хууль зүйн байнгын хороогоор дамжуулан Ажлын хэсэгт нэр дэвших тухай хүсэлтээ, бусад баримт бичгийн хамт шуудангаар ирүүлнэ үү.

Нэр дэвших тухай хүсэлт ирүүлэхэд бүрдүүлэх материал:

  1. Нэр дэвших тухай хүсэлт гаргагчийн анкет; (parliament.mn сайтаас татаж авна)
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  3. Бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
  4. Нийгмийн даатгалын дэвтэр болон ажил эрхлэлтийг тодорхойлох бусад баримт бичгийн хуулбар;
  5. Хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;
  6. Төрийн албан хаагчийн анкет.

Бүртгэл хааснаас хойш ажлын 5 өдрийн дотор хүсэлтийг хянан хэлэлцэж сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. Бүртгэснээс хойш ажлын хоёр өдрийн дотор оролцогчдын нэрс болон мэдээллийг www.parliament.mn цахим хуудаст байрлуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам-ыг бүрэн эхээр нь танилцуулж байна. Нэр дэвшигчийн тухай хүсэлт гаргах анкетыг хавсралтаас татаж авна уу. 

Холбоо барих:

Лавлах утасны дугаар /ажлын цагаар/: 51-262727

Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг: Төрийн ордон, Хууль зүйн байнгын хороо, 327 тоот

Нэр дэвших хүсэлт хүлээн авах цахим шуудангийн хаяг: [email protected]

Хууль зүйн байнгын хорооны ажлын алба

Орчуулах »
error: Content is protected !!