Кибер халдлагын улмаас онцгой байдал зарлаад байна

2021-05-11
1 min read

Дамжуулах хоолойн томоохон оператор болох “Colonial Pipeline” компани кибер халдлагад өртөж, үйл ажиллагаагаа түр зогсоосний дараа АНУ-ын Тээврийн яам бүс нутгийн хэмжээнд онцгой байдал зарласан байна.

Онцгой байдал зарласан бүс нутагт Нью-Йорк, Виржини, Флорида, Арканзас, Техас, Миссисипи зэрэг өмнөд болон зүүн муж улсуудад хамрагдаж байгаа юм. Эдгээр муж улс руу бензин болон бусад төрлийн түлшийг яаралтай тээвэрлэх шаардлагатай байгаа аж.

АНУ-ын Тээврийн яамнаас “Сүлжээний асуудалтай холбоотойгоор “Colonial Pipeline” компанийн дамжуулах хоолойн системийг гэнэт тасалсны улмаас онцгой байдал үүсэж, өмнөд болон зүүн муж улсуудад бензин, дизель түлш, нисэх онгоцны түлш болон бусад боловсруулсан бүтээгдэхүүний хангамж тасалдаад байна” хэмээн мэдэгджээ.

Орчуулах »
error: Content is protected !!