Ц.Туваан: Бид нэг намын дарангуйллын эсрэг тэмцэж байна

2021-05-10
1 min read

АН-ын бүлэг бүлгийнхээ хурлыг Сүхбаатарын талбайд хийсэн байна. Бүлгийн хурлаараа цаг үеийн нөхцөл байдал, хууль дээдлэх байдал алдагдаж байгаа талаар ярьжээ. Хуралдааны дараа УИХ дахт АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр УИХ- ын гишүүн Ц.Туваан, “Нэг намын дарангуйллын эсрэг бид тэмцэж байгаа. Дан ганц Ерөнхийлөгчийн сонгуулийн эсрэг биш юм. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг батламжилсан. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээгүй байж нэр дэвшигчдийг бүртгэсэн нь хууль зөрчсөн асуудал. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Сүүлийн таван жил Монгол Улсад амьдарсан хүн Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэсэн заалтыг өнөөдөр холбогдох хуулиудаас авчихсан байна. Нэг намын дарангуйллыг таслан зогсоох хүртлээ бид суултаа үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгджээ.

Орчуулах »
error: Content is protected !!