БНХАУ-ын хөөргөсөн “Long March 5B” пуужингийн удирдлагагүй болсон эх бие олон хоног дэлхийг тойрсны эцэст өчигдөр буюу тавдугаар сарын 9-ны 10:24 цагт дэлхий дээр уналаа. Хятадын санрын нислэгийн инженерийн албаны мэдээлэлд “Long March 5B” хөлгийн эх бие уртрагийн 72.47, өргөргийн 2.65 солбилцол буюу Энэтхэгийн далайд Малдивын арлуудын ойролцоо усанд унасан болохыг тодорхойлсон байна.
Пуужингийн ихэнх хэсэг агаар мандалд орж ирмэгцээ шатаж багахан хэсэг нь далайд унажээ.