Япон Улс Энэтхэгээс ирэх иргэдэд тавих хязгаарлалтаа чангатгалаа

2021-05-10
1 min read

 Энэтхэгт тархсан коронавирусний хувилбар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Япон өнөөдрөөс Энэтхэг, Пакистан, Балбаас ирэх хүмүүст тавих хязгаарлалтаа чангатгахаар болсон байна.

Тодруулбал, эдгээр гурван орноос ирсэн хүмүүс Засгийн газрын тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж буй газруудад зургаан хоног байрлах аж. Энэ хугацаандаа тэд гурав, зургаа дахь өдрөө шинжилгээ өгөх бөгөөд хоёр шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд гэрээр өөрийгөө тусгаарлахыг зөвшөөрөх юм байна.

Энэтхэгт сүүлийн өдрүүдэд халдвар авсан хүний тоо өдөрт 400 мянгаар, нас барсан тохиолдлын тоо 4000-аар нэмэгдэх болоод байгаа билээ.

Орчуулах »
error: Content is protected !!