ДЭМБ-аас “Sinopharm” компанийн вакцинд зөвшөөрөл олгожээ

2021-05-08
1 min read
Morgantown, WV - 16 December 2020: Small bottle of coronavirus vaccine with syringe with background of the Chinese company Sinopharm logo

БНХАУ-ын “Sinopharm” компанийн коронавирусний эсрэг вакциныг яаралтай тусламжийн үед хэрэглэхийг зөвшөөрсөн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.

Ингэснээр Хятадын вакцин ДЭМБ-аас аюулгүй байдал, үр дүн, чанарын үнэлгээ авсан “COVID-19”-ийн 6 дахь вакцин болж байгаа юм.

Энэхүү алхам нь олон улсын COVAX механизмаар дамжуулан худалдан авч болох коронавирусний вакцины жагсаалтыг өргөжүүлж байгаа аж. Түүнчлэн улс орнуудад “Sinopharm”-ийн вакцинд хэрэглэх зөвшөөрөл олгох үйл явцыг хурдасгаж, худалдан авах, ашиглах боломж олгоно гэж үзэж байна хэмээн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус хэлсэн байна.

Орчуулах »
error: Content is protected !!