Монгол Улсын Их Хурлын гишүүд 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж эхэлсэн. ХЭҮК үйл явцад хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргад шаардлага хүргүүлсэн байна. Өлсгөлөн зарлаж буй иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж, дулаан хуурай, дэвсгэр хучлага, хувцас, салхины хаалтаар хангах, бие засах, халуун ус уух боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай үзүүлэхийг шаарджээ. Мөн энэхүү шаардлагын дагуу арга хэмжээ авч, энэ талаараа нэг хоногийн дотор ХЭҮК-т хариу ирүүлэхийг анхааруулсан байна.