Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ шинэ цар тахал дэгдэхээс урьдчилан анхааруулах төвийг Германд байгуулахаар болсноо мэдэгдсэн байна.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус, “Вируснүүд хурдан тархдаг ч мэдээ мэдээлэл түүнээс хурдан түгдэг” гэдгийг Цар тахал, тархвар судлалын төвийн талаар танилцуулах үеэрээ онцлон хэлжээ.
Берлин хотноо ирэх есдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхлэх энэхүү төв нь дэлхий даяарх аливаа халдварын эрсдэлийг урьдчилан таамаглах, сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авахад бэлтгэхийн тулд холбогдох мэдээллүүдийг задлан шинжлэх ажээ. Мөн улс орнууд, шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна цар тахал дэгдэх эрсдэлийг одоогийн тогтолцоонуудаас илүү эрт илрүүлэх ёстой байна.