Ц.Ганзориг: Хөл хориог давтан тундаа хамрагдсан иргэдэд нээлтэй байхаар журамласан

2021-05-05
1 min read

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээнүүдийн ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж байгаа хэмээн мэдээлжээ.

Тэрбээр, “Спутник ойрхон ирэхгүй нь ээ. Үйлдвэрлэлийн хүчин чадалтай холбоотой. Улсын хэмжээнд 5 сарын 4-ний байдлаар 111,076 хүн хамрагдсанаас Улаанбаатарт 43,099, орон нутагт 67,977 хүн хамрагдлаа. 1-р тунд 18-аас дээш насны иргэдийн 54,6 хувь нь, 2-р тунд 25,8 хувь нь хамрагдсан. Улаанбаатарт өдөрт 75мянган хүн хамрагдах хуваарьтай ч 43 мянган хүн хамрагдлаа. Цэгүүд дараалал бага тул та бүхэн вакциндаа яарна уу. Тавдугаар сарын 8-наас хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээнүүдийн ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж буй тул та вакциндаа хамрагдана уу. Улсын эрүүл мэнд, эдийн засаг, нийтийн эрх ашгийн үүднээс” гэжээ.

Орчуулах »
error: Content is protected !!