Европын эмийн агентлаг “Pfizer/BioNTech”, “Moderna”, “AstraZeneca” болон “Johnson&Johnson” вакциныг хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа. Тэгвэл тус агентлаг БНХАУ-ын “Sinovac Life Sciences” компанийн коронавирусний эсрэг гаргаж авсан “Vero Cell” вакцины судалгааг эхлүүлжээ.
Вакцинд үнэлгээ өгөх судалгаа хийх шийдвэрийг тус вакцины эмнэлзүйн өмнөх лабораторийн судалгаа болон эмнэлзүйн туршилтын үр дүнд үндэслэн гаргажээ. Европын эмийн агентлаг тус бэлдмэлийн давуу тал эрсдэлээс илүү гарч буй эсэх, тус вакциныг Европын холбоонд худалдаалах зөвшөөрөл авахад шаардлагатай хангалттай баримт мэдээлэлтэй болох хүртэл судлах гэнэ.