НМХГ-ын 206 улсын /ахлах/ байцаагч 4323 ААН-д хяналт шалгалтыг хийлээ

2021-05-04
1 min read

Нийслэлийн нутаг дэвсгэрт НЗД-ын А/313 дугаар захирамжийн хүрээнд 2021 оны 04 дүгээр сарын 26-наас 05 дугаар сарын 02-ны өдрүүдэд НМХГ-ын 206 улсын /ахлах/ байцаагч, албан хаагчид хүнсний худалдааны /давхардсан тоогоор/ 4323 хүнсний үйлдвэр 14, эмийн сан 252, бусад 8 нийт 4597 газрыг шалгаж, цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн, санамж, зөвлөгөө өглөө.Захирамжийн хүрээнд спиртийн өндөр агууламжтай /18 хувиас/ дээш архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн хэрэгжилтийг хангуулан архи, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байнаХалдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 372 зөрчлийг илрүүлж 260 буюу 69.8 хувийн үйлчлүүлэгч, иргэдийн хөдөлгөөний QR кодын бүртгэлд тавих дотоод хяналт хангалтгүй, халуун хэмжигч төхөөрөмж нь ажиллаагүй, үйлчлүүлэгчийн халууныг тогтмол хэмжээгүй, хүн хоорондын зай бариагүй зэрэг зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж, байгууллагын зүгээс тавих дотоод хяналтыг сайжруулан, худалдааны газрын тусгай нөхцөл шаардлагыг хангуулж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай албан шаардлага хүргүүлж, , 4 аж ахуйн нэгж, иргэний хүнсний худалдааны газарт худалдаалагдаж байсан хадгалах хугацаа дууссан 13 нэр төрлийн 149 ширхэг, 285900 мян/ төгрөгийн наполеон торт, хэрчсэн гурил, кембаб, хуушуур/ зэрэг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгууллаа.

Орчуулах »
error: Content is protected !!