Батлагдсан тохиолдол гурваар нэмэгдэж 434 боллоо

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөд байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А. Амбасэлмаа: Нийт 1762 хүнд шинжилгээ хийснээс 3 хүнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгаас орж ирсэн тээврийн хоёр жолооч, Улаанбаатар хотод тусгаарлагдаад байгаа 80 хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүний гурав дах шинжилгээ эерэг гарсан. Ингээд манай улсад халдварын батлагдсан тохиолдол нийт 434 боллоо гэв.

Харин өчигдөр Хэнтий аймагт бүртгэгдсэн хоёр сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Тус аймагт өчигдөр Улаанбаатар хотоос хулгайн замаар зорчин очсон хоёр хүнээс түргэвчилсэн оношлуураар хийсэн шинжилгээний хариу эерэг гарч хатуу хөл хорио тогтоогоод байсан билээ.

Орчуулах »
error: Content is protected !!