Улсын Онцгой комиссын ажлын хэсэг өчигдөр /2021.05.02/ тавдугаар сарын 08-наас хойш хөл хориог хэрхэх талаар хуралджээ. Хуралдаанаар тавдугаар сарын 8-наас хөл хориог суллаж, аж ахуйн нэгжүүдээ шат дараатай нээхээр төлөвлөж байна. Гол нь вакцинжуулалт, халдвар хамгааллын энгийн дэглэмээ хүн бүр барих нь чухал гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.