2021 оны нэгдүгээр ээлжээр цэрэг татахгүй

2021-04-30
1 min read

Засгийн газрын энэ сарын 28-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсад үүсээд буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн алба хаагч татахгүй байхаар шийдвэр гарчээ. Ингэснээр тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдахгүй гэсэн үг юм. Харин Хилийн цэрэг болон Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2020 оны нэгдүгээр ээлжээр татагдаж албаа хаасан хугацаат албаны дайчид удахгүй халагдах юм.

Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб 

Орчуулах »
error: Content is protected !!