НОСК-ыг өөрчлөн байгуулах асуудлыг хэлэлцлээ

2021-04-30
1 min read

“Төрийн орон сууцны корпорац”, “Нийслэлийн орон сууц корпорац”-ийг нэгтгэж, Үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулахаар болсон. Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар энэ тухай танилцууллаа. “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК  нь 2015 онд байгуулагдсан бөгөөд “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”, “Түрээслээд өмчлөх орон сууцны журам”-ыг батлуулж, түрээслээд өмчлөх, газрыг орон сууцаар солих, дахин төлөвлөн барилгажуулах замаар 7000 гаруй айлыг орлогод нийцсэн орон сууцаар хангаад байна. “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-ийг өөрчлөн байгуулах асуудалд хувьцаа эзэмшигч буюу НИТХ-ыг төлөөлж ажиллах төлөөлөгчдийг томилж, Засгийн газар, салбарын яамдтай саналын нэгдсэн байр сууринд хүрч, хувьцаа эзэмшигчдийн саналыг тусган НИТХ-д танилцуулахаар боллоо.

Үүний дараа НИТХ-ын төлөөлөгчдөөр дамжуулж, иргэдээс ирүүлж байгаа саналуудтай холбоотойгоор ОНХС-гийн хөрөнгийг баталсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, 2021 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулсан. Тогтоолын төслийг батлахаар санал явуулахад НИТХ-ын төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжиж, батлагдлаа.  

Орчуулах »
error: Content is protected !!