Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдрийн 20:00 цагаас тавдугаар сарын 8-ны 6:00 цаг хүртэл хаана.
Энэ хугацаанд тус гүүрийн хэв гажилтын заадсыг засна гэж гүйцэтгэгчээр ажиллах Улаанбаатар зам, засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-аас мэдээлэв.
Хөл хорионы үеийг ашиглан энэхүү засварыг хийснээр иргэдэд түвэг удахгүйгээс гадна замын ачаалалд нөлөөлөхгүй гэж албаны хүмүүс үзэж байна. Тиймээс өнөөдрийн 20 цагаас хойш Энхтайваны гүүрийг хаах тул өөр чиглэлийн замыг сонгон явахыг анхааруулж байна