Вакцины сертифакатаа цахимаар авах боломжтой

2021-04-29
1 min read

Коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэж, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэд вакцины сертифакатаа цахимаар авах боломжтой.

Та vis.health.gov.mn хаягаар хандан регистр болон утасны дугаараа оруулахад таны бүртгэлтэй гар утсанд зургаан оронтой нууц код ирнэ.

Уг кодыг оруулахад коронавирусийн эсрэг вакцин хийлгэснийг батламжлах ЭМЯ-ны сертификат монгол, англи хэлээр гарах бөгөөд та хадгалах болон хэвлэн авч болох юм. Давтан тунгаас 14 хоноод бүрэн дархлаа тогтох бөгөөд хаана ч ПСР-г таниас шаардахгүй болно.

Орчуулах »
error: Content is protected !!