Дархан-Уул аймагт сэжигтэй тохиолдол илэрч бүх нийтийн 0 зогсолт хийлээ

Сэлэнгэ аймагт гарсан халдварын тохиолдлын 1, 2 болон дам хавьтлуудыг илрүүлэх зорилгоор Дархан-Уул аймагт хөл хорио тогтоон эрсдэл бүхий иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж ирсэн. Өнөөдрийн байдлаар 10302 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан бол 583 иргэнээс PCR-ийн шинжилгээ авчээ.

Өнгөрөгч шөнө аймгийн эрүүл мэндийн газраас сэжигтэй нэг тохиолдол илэрлээ хэмээн мэдээлжээ. Хариуг баталгаажуулахаар Улаанбаатар хот руу сорьц илгээсэн байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан Дархан-Уул аймагт 2020.11.17-ны 06:00 цагаас 2020.11.18-ны 06.00 цаг хүртэл бүх хөдөлгөөнийг зогсоож, тэг зогсолт хийлээ хэмээн аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээллээ.

Орчуулах »
error: Content is protected !!