Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр болж өнгөрлөө.
Хуралдааны үеэр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, “Хөтөлбөрийн хүрээнд нийт 56 арга хэмжээ авч хэрэгжүүлэх бөгөөд үүнээс 25 арга хэмжээг энэ онд, 3 арга хэмжээг 2021-2022 онд, 17 арга хэмжээг 2021-2024 онд, 11 арга хэмжээг халдвар тархалтын шаталсан түвшин, нөхцөл байдлаас хамаарч тухай бүр хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд энэ сарын 26-ны өдрийн байдлаар 604.2 тэрбум төгрөгийг 8,784 зээлдэгчид олгоод байна” хэмээн танилцууллаа.