Эрх баригч намаас ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга У.Хүрэлсүх нэр дэвшинэ гэж байгаа ч түүний рейтинг нийгэмд төдийлөн сайнгүй байгаа. Тиймээс намын фракциудаас У.Хүрэлсүхийн нэр хүнд ийм дор байгаа бол өөр нэр дэвшигчдийг оронд нь дэвшүүлэх санал оруулж, түүндээ Сү.Батболд, Г.Занданшатар нарыг нэрлэсэн бололтой. Иймд нэр бүхий 3 улстөрчийн нэг сарын хугацаанд гарсан мэдээллүүд дээр хэрхэн хүлээж авч буйг (Sentiment Analysis), хэр зөрүүтэй байгаа талаарх судалгааг манай сайтаас тухайлан хийлээ.