Автомашины QR кодыг дараах тохиолдлуудад хүчингүй болгоно

2021-04-28
1 min read

Тээврийн цагдаагийн албанаас QR код зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгохыг анхаарууллаа. Үүнд:

  • Зөвшөөрлийг хүчингүй болгох талаар зөвшөөрөл эзэмшигчээс хүсэлт гаргасан бол
  • Зөвшөөрснөөс бусад тээврийн хэрэгсэлд QR кодыг байршуулж ашигласан бол
  • Зөвшөөрлийг өөр зориулалтаар ашигласан бол
  • Замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөгдсөн цагийг зөрчсөн бол
  • Зөвшөөрлийг бусдад худалдсан, хуурамч материал бүрдүүлж авсан бол
  • Зөвшөөрөл олгогдсон тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн бол QR кодыг хүчингүй болгоно.
Arslan.mn
Орчуулах »
error: Content is protected !!