Коронавирусний улмаас нас баралт 97 боллоо

2021-04-28
1 min read

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.28/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11,381 хүнд PCR шинжилгээ хийхэд халдварын 1,171 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан 1,171 хүнээс зөөвөрлөгдсөн +6 нийт 457, эмнэлэгээс шалтгаалсан +1 нийт 90, нийслэлд 1092, орон нутагт 72 тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнд:

-Дархан-Уул аймагт +6 нийт 547

-Хөвсгөл аймагт +1 нийт 67

-Сэлэнгэ аймагт +5 нийт 378

-Булган аймагт +3 нийт 87

-Баян-Өлгий нийт нийт 6

-Завхан аймагт нийт 226

-Архангай аймагт +4 нийт 297

-Ховд аймагт +2 нийт 219

-Баянхонгор аймагт нийт 84

-Өвөрхангай аймагт нийт 244

-Төв аймагт +26 нийт 733

-Дорноговь аймагт нийт 59

-Дундговь нийт 53

-Дорнод аймагт +4 нийт 35

-Орхон аймагт +13 нийт 373

-Увс аймагт нийт нийт 32

Сүхбаатар аймагт+8 нийт 166

Хэнтий аймагт нийт 57

Говьсүмбэр аймагт нийт 42

Ингэснээр дотоодод халдварласан тохиолдол нийт 33013, Улаанбаатар хотын өвчлөл 29308, орон нутагт 3705 боллоо. Өнөөдрийн байдлаар 4703 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас хөнгөн 2635, хүндэвтэр 1559, хүнд 406, маш хүнд 103 хүн байна.

Өнгөрөгч хоногт “COVID-19” халдварын улмаас есөн хүн нас барж коронавирусний улмаас нийт нас барсан тохиолдол 97 болжээ.

Орчуулах »
error: Content is protected !!