Ерөнхийлөгчийн МАН-ыг тараах талаар Улсын дээд шүүхэд хүргүүлсэн баримт, материалууд

2021-04-27
21 мин уншина

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр захирамж гаргаж, “Монгол ардын намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж,  Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон. Үүнийхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нийт ард түмэндээ хандан илгээлт гаргаж, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөх байсан боловч тус шүүхэд цар тахлын тохиолдол илэрч, хорио цээрийн дэглэм тогтсоноос шалтгаалан хойшилж, шуудангаар хүргүүлэхээр болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Улсын дээд шүүхэд хүргүүлсэн баримт, материалтай танилцана уу.

“МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ БҮРДСЭНИЙГ МЭДЭГДЭХ ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН Е/28 ДУГААР АЛБАН БИЧИГ:

МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ – №01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр захирамжийн 2.1 дэх хэсэгт дурдсан үйл баримтын нотолгоо:

Монгол ардын намын зүй бус, хууль бус дарангуйлал нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний гол баталгаа, хамгаалалт болсон Монгол Улсын Үндсэн хуулийг эрсдэлд оруулж, Монгол Улсын ардчилалд болон Монголын ард түмэн, үндэстний аюулгүй байдалд ноцтой аюул учрууллаа. Гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, хэнээс ч хараат бусаар Үндсэн хуулийг манаж, чандлан сахиулах учиртай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй болголоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, түүний дарга, зарим гишүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийг болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиудыг илэрхий зөрчиж, Бага суудлын хуралдааны шийдвэрээ албажуулахаас татгалзсан, Бага суудлын хуралдаанаа хууль бусаар дуусгавар болгосон, хуулийн ноцтой зөрчилтэйгөөр Дунд суудлын хуралдаанаа зарлаж, зохион байгуулсан зэрэг зүй бус үйл ажиллагааг цагдаагийн өндөр хамгаалалт дор, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Цэцэд маргааныг ил тод хянан шийдвэрлэх” тухай зарчмыг бүрэн зөрчсөн байдалтайгаар явуулсан бөгөөд энэ нь Үндсэн хуулийн цэцийг эрх баригч Монгол ардын намын дарамт, нөлөөнд орсон буюу үйлчилсэн гэж үзэх бүрэн үндэслэл болно.

ОгнооАгуулга
1.12019.07.18“Ажлын хэсэг байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоол /Уг тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэж байгаа Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан/
1.22019.11.14Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт
1.32020.12.24Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль
1.42021.01.18УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд болон ХҮН-ын Нарийн бичгийн дарга Д.Үүрцайх нараас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл
1.52021.01.20Иргэн Г.Батаагаас 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл
1.62021.02.04Иргэн О.Мөнхсайханаас 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл
1.72021.02.05Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тогтоол”
1.82021.02.08Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаар “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тогтоол”
1.92021.02.08Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар “Маргаан нэгтгэн шалгах тухай тогтоол” /Т.Доржханд, Д.Үүрцайх болон Г.Батаа нарын мэдээллийг нэгтгэсэн/
1.102021.02.10Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, нэгтгэн шалгах тухай тогтоол” /Т.Доржханд, Т.Үүрцайх болон Г.Батаа нарын мэдээллээр үүсгэсэн маргаанд нэмж иргэн О.Мөнхсайхан мэдээллийг мөн нэгтгэсэн/
1.112021.02.10Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн баримт мэдээлэл, тайлбар гаргуулах, байр суурь тодруулах тухай албан бичиг
1.122021.02.24Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгод хүргүүлсэн “Байр суурь илэрхийлэх тухай” Е/16 дугаар албан бичиг
1.132021.02.24Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгод хүргүүлсэн “Тайлбар гаргах тухай” ТГ/113 дугаар албан бичиг
/УИХ-ын гишүүн, тухайн үеийн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, өнөөгийн Хууль зүйн байнгын хорооны дарга, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг зөвшилцөх Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга С.Бямбацогтын тайлбар бичлэг/
1.142021.02-04 сарҮндсэн хуулийн цэцэд хандсан иргэдийн мэдээлэл болон түүний хүрээнд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэр үндэслэлгүй тухай хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачдын тайлбар, мэдээлэл: МУИС-ын Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Баярсайханы тайлбар
Монгол Улсын гавьяат хуульч Н.Чадраабалын тайлбар
Хууль зүйн ухааны доктор А.Эрдэнэцогтын тайлбар
Хуульч Д.Миеэгомбын тайлбар
Хуульч доктор Б.Гүнбилэгийн тайлбар
Хуульч О.Алтангэрэлийн тайлбар
Өрсөлдөгчгүй өрсөлдөөн нэвтрүүлэгт өгсөн хуульчдын тайлбар
Хуульч Б.Ган-Очирын тайлбар
1.152021.03.09Дээрх иргэдийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэж, нэгтгэн шалгахаар шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2021 оны 11, 12, 13, 16 дугаар тогтоолыг эс зөвшөөрч дахин хянуулахаар гаргасан Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн санал /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаарх Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд буюу Цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч гомдол, санал бичгээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон З гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана.” гэж заажээ./
1.162021.03.15Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар тогтоол (Бага суудлын хуралдааны бүрэлдэхүүнийг томилсон)
1.172021.03.15Саналыг Цэцийн бага суудлын хуралдаанд хэлэлцүүлэхээр шилжүүлэх тухай Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоогийн 29 дүгээр тогтоол (Үүгээр Цэцийн гишүүний 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай” 11 дүгээр тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэх тухай” 12 дугаар тогтоол, мөн өдрийн “Маргаан нэгтгэн шалгах тухай” 13 дугаар тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, нэгтгэн шалгах тухай” 16 дугаар тогтоолыг эс зөвшөөрч гаргасан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн саналыг Цэцийн бага суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлсэн)
1.182021.03.19Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан эхэлсэн тухай мэдээлэл
1.192021.03.22Үндсэн цэцийн бага суудлын хуралдаан шийдвэрээ гаргасан тухай мэдээлэл
1.202021.03.22Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааны магадлал /Цэцийн гишүүн Д.Одбаяр Бага суудлын хуралдааныг хаяж гарснаас шалтгаалан тамга дарагдаж, дугаар тавигдаагүй байна/ /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хэлэлцэж байгаа асуудлыг Цэцийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Тухайн асуудлаар цөөнх болсон гишүүд үндэслэлээ тайлбарлаж дахин санал хураалгах эрхтэй бөгөөд хоёр дахь санал хураалтаар нөгөө тал цөөнх болж дахин санал хураалгах хүсэлт, тайлбар гарсан бол гурав дахь санал хураалт явуулж, эцэст нь хоёр удаа олонхийн санал авснаар асуудлыг шийдвэрлэнэ.”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Зөвлөлдөх тасалгаанд олонхтой санал нийлээгүй гишүүн саналаа тусгайлан бичгээр гаргаж, Цэцийн шийдвэрт хавсаргана.” гэж тус тус заажээ./
1.212021.03.23Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааны илтгэгч гишүүн Ш.Цогтоогийн Бага суудлын хуралдаан хуулийн дагуу хуралдаж, шийдвэрээ гаргасан тухай тайлбар /яриа/
1.222021.3.24Үндсэн хуулийн цэцийн албан ёсны цахим хуудсанд 2021 оны 3 сарын 24-ний өдөр нийтлэгдсэн “Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан үргэлжилнэ” гэх мэдээ.
1.232021.03.26“Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоол
1.242021.04. 02“Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хориг
1.252021.04.08“Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Монгол Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзсан Монгол Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 35 дугаар тогтоол
1.262021.04.08Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулганы 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоол /Үндсэн хуулийн цэцийн даргын 06 дугаар тогтоолоор бүрэлдэхүүн нь томилогдсон Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдааны шийдвэрлэх ёстой асуудлыг илэрхий зөрчиж, дангаар шийдвэрлэсэн/ /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу томилогдсон Цэцийн гишүүд хэрэгжүүлнэ.” гэж заажээ./
1.272021.04.12Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатад хандан гаргасан Цэцийн гишүүн Б.Буяндэлгэрийн хүсэлт /Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр нь Бага суудлын хуралдаанаар асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад Дунд суудлын хуралдааныг зарлаж, бүрэлдэхүүнийг томилж байгааг эс зөвшөөрч, Цэцийн гишүүн Д.Солонгын маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэснийг эсэргүүцэж гаргасан өөрийн саналыг хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэхийг хүссэн байна/ /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Цэцийн гишүүд тэгш эрхтэй байна” гэж заажээ/
1.282021.04.15Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатад хандан гаргасан Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийн мэдэгдэл /Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нь Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаар нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлыг хууль зөрчиж Дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байгааг эсэргүүцэж байгаагаа Цэцийн даргад мэдэгджээ/ /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Цэцийн гишүүд тэгш эрхтэй байна” гэж заажээ/
1.292021.04.16Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болох, түүнчлэн хойшилсон тухай
1.302021.04.16Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан 15:00 цагаас зарлагдсан, мэдээлэл гаргасан иргэн, түүний өмгөөлөгчийг оролцуулахгүй байгаа тухай болон холбогдох бусад мэдээлэл /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Маргагч тал хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд өөрөө заавал биечлэн оролцох хүсэлтээ албан ёсоор мэдэгдсэн бол хуралдааныг хойшлуулах тухай магадлал гаргаж, түүнд уг хуралдааныг хийх хугацааг заах буюу тийм боломжгүй бол дараа зарлахаар тогтооно” гэж заасан бөгөөд Цэцэд мэдээлэл гаргасан 4 иргэний 1 нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдан, өөрөө заавал биечлэн оролцох хүсэлтээ гаргасан байжээ/
1.312021.04.16Үндсэн хуулийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт
1.322021.04.17Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж, Бага суудлын хуралдаанд оролцон шийдвэр гаргасан Ш.Цогтоогийн ярилцлага /Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаан зохих хууль, журмын дагуу хуралдаж, хууль ёсны дагуу шийдвэр гаргасан гэдгийг нотолжээ/
1.332021.04.172021.04.16-ны өдөр хуралдсан Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасан журмын дагуу явагдаагүй, илэрхий хууль бусаар явагдсан тухай Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргагч иргэний өмгөөлөгч нарын ярилцлага
1.342021.04.22Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоол

МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ – №02, 03

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр захирамжийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан үйл баримтын нотолгоо:

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг орон даяар зохион байгуулж хангах үндсэн үүрэгтэй Монгол Улсын Засгийн газар Монгол ардын намын шийдвэрээр нэг өдрийн дотор огцордог, үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих үндсэн үүрэг бүхий Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Монгол ардын намын шийдвэр, зөвшөөрөлгүйгээр хуралдаж чадахаа болиод байна.

ОгнооАгуулга
2.12021.01.18Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оюутолгойн асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх болсон тухайгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд мэдэгдсэн Е/02 албан бичиг /уг албан бичгээр Оюутолгойн асуудлын хүрээнд үүссэн маргаантай асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцүүлэх болсон тухайгаа дурдаад бүрэн гүйцэд мэдээлэл ирүүлэхийг хүсэв/
2.22021.01.20Нялх биетэй эмэгтэйг хүйтэнд нимгэн хувцастай авч явсан эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын хүнлэг бус үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэд тайван жагсаал хийв. /Энэхүү жагсаалд оролцогчид нь Засгийн газрыг огцруулах шаардлага огт гаргаагүй бөгөөд Шадар сайд буюу УОК-ын даргыг хариуцлага хүлээхийг шаарджээ/
2.32021.01.20Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох мэдэгдэл хийв.
2.42021.01.211.Өглөөний 08:00 цагт Засгийн газар ээлжит бусаар хуралдав. 2.Өдрийн 11:00 цагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газар огцрох асуудлыг шийдвэрлэв. 3.Өдрийн 13:30 цагт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газар огцрох асуудлыг шийдвэрлэв. 4.Оройн 16:00 Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газар огцрох болсон тухай мэдэгдэл хийв. 5.Оройн 17:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хуралдааныг зарлав. 6.Оройн 18:00 цагт УИХ-ын чуулганаас Засгийн газар огцруулах шийдвэр гарав.
2.52021 ондМонгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын тэргүүний хувьд Оюутолгойн асуудлаар 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр болон түүнээс хойш цар тахлын нөхцөл байдал, бусад асуудлаар Монгол Улсын аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг хуралдуулахаар 2 удаа зарласан боловч УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хүрэлцэн ирээгүй.
2.62021.01.29Оюутолгойн асуудлаар Улсын Их Хурлын чуулганы хаалттай хуралдаан хийх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Е/07 дугаар албан бичиг
2.72021.02.01Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Е/08 дугаар албан бичиг
2.82021.02.10Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах чиглэлд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Улсын Их Хурлын гишүүдээс хүссэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн Е/15 дугаар албан бичиг
2.92021.03.18Монгол Улсын Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбатын холбогдсон гэмт хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл Улсын Их Хурлын гишүүний тангараг өргүүлэхгүй байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Е/20 дугаар албан бичиг

МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ – №04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дугаар захирамжийн 2.4 дэх хэсэгт заасан үйл баримтын нотолгоо:

Монгол ардын намын удирдлага Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байхдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Улсын бүртгэлийн ерөнхий газрынхаа зүй бус шийдвэрээр ард түмний төрийн эрх барих эрхийн үндсэн дээр бүрэлдсэн парламент дахь сөрөг хүчин, Ардчилсан намыг хагалан бутаргаж, үндэсний эв нэгдлийг бусниулах үйл ажиллагааг явууллаа. /Улс төрийн намын бүртгэлийг хуулиар Улсын дээд шүүхэд харьяалуулсан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын дээд шүүхийн лавлагаа, тодорхойлолтгүйгээр аливаа намын төлөөлөх эрхтэй этгээдийг тодорхойлох, тамгыг нь хүчингүй болгох, шинээр олгох зэрэг нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж болно/

ОгнооАгуулга
4.12020.06.26С.Эрдэнийн хүсэлт /Ардчилсан намын даргаас чөлөөлөгдөх тухай/
4.22020.07.08Ардчилсан намын болон хэрэг эрхлэх газрын тамга хүлээлцсэн акт
4.32020.07.08С.Эрдэнийн Ардчилсан намын даргын үүргийг Ц.Туваанд шилжүүлж, тамга хүлээлгэн өгч буй баримт (бичлэг)
4.42020.12.21Ардчилсан намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан хүсэлт /Ардчилсан намын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа хүчин төгөлдөр тамгыг хүчингүй болгож, шинэ тамга авах зөвшөөрөл хүсэх тухай/
4.52020.12.21УБЕГ-ын 8/10757 дугаар албан бичиг /Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанаас тамганы талаар тайлбар хүссэн/
4.62020.12.24Ардчилсан намаас УБЕГ-т хүргүүлсэн шаардлага /С.Эрдэнийн хүсэлтийн талаар/
4.72020.12.24УБЕГ-ын улсын байцаагчийн №6030 тоот дүгнэлт /Ардчилсан намын тамганы хяналтын дугаарыг хүчингүй болгож шинээр олгох тухай/
4.82020.12.25Ардчилсан намаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл /УБЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн/
4.92020.01.14Захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж
4.102020.12.28Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт /УБЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийн талаар/
4.112020.02.02Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /Ардчилсан намын тамганы хяналтын дугаарыг хүчингүй болгосон улсын байцаагчийн дүгнэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн/
4.122020.02.17Сүхбаатар дүүргийн прокурорын газрын тогтоол /С.Эрдэнээс гаргасан “Ц.Туваан нь Ардчилсан намын тамгыг санаатайгаар нуусан…” гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай/
4.132021.01.14Ардчилсан намын дүрмийг бүртгэхээс татгалзах тухай Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоол
4.142021.02.26Ардчилсан намын дүрмийг бүртгэхээс татгалзах тухай Улсын дээд шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоол

МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ – №05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр захирамжийн 2.5 дахь хэсэгт дурдсан үйл баримтын нотолгоо:

Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутгийн намын дарга, удирдлагыг нь орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг дарга болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж цэрэгжсэн намын бүтцийг бий болголоо. Цаашид энэ нам, бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байна.

ОгнооАгуулга
5.12019.03.14“Монгол цэргийн нэгдсэн холбоо” /РД: 8305919/ нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байгуулагдаж, 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Улсын бүртгэлийн бүртгэлд бүртгэгдлээ.
5.22019.04.04“Монгол цэргийн нэгдсэн холбоо” НҮТББ-ын анхдугаар хуралдаан болж тэргүүнээр Монгол ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар сонгов /Тус холбооны анхдугаар хуралдаанд нийт 950 төлөөлөгч оролцож, холбооны дүрэм, бүтцийг баталлаа./
5.32019.04.04-өөс“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбаруудыг Монгол ардын нам засаглаж буй аймгуудад байгуулж, даргаар нь тухайн аймгийн Монгол ардын намын дарга бол тус намын гишүүнчлэлтэй аймгийн Засаг дарга нарыг, нарийн бичгийн даргаар нь төрийн цэргийн байгууллагын албан хаагч нар, Монгол ардын намын зүтгэлтнүүдийг томилж эхэллээ. Орхон аймаг – 2019.05.03 – “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар байгуулагдаж, тус аймгийн Засаг дарга Д.Батлут “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар нэгжийн тэргүүн боллоо. /Аймгийн МАН-ын хорооны дарга/
Увс аймаг – 2019.08.13 – “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар Увс аймагт байгуулагдав. Аймгийн засаг дарга Д.Батсайхан тэргүүнээр сонгогдов./Аймгийн МАН-ын хорооны дарга/
Төв аймаг – 2019.08.21 – Монгол цэргийн нэгдсэн холбооны салбарыг Төв аймагт байгууллаа. /Аймгийн МАН-ын хорооны дарга/
Говьсүмбэр аймаг – 2019.09.03 – Монгол цэргийн нэгдсэн холбооны Говьсүмбэр аймаг дахь салбар холбоо байгуулагдаж тус холбооны тэргүүнээр аймгийн Засаг дарга Ш.Билэггүмбэрэл сонгогдов./Аймгийн МАН-ын хорооны дарга/
Дундговь аймаг – 2019.09.04 – “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар холбоог Дундговь аймагт байгууллаа. Аймгийн Засаг дарга О.Бат-эрдэнэ тэргүүнээр сонгогдов./Аймгийн МАН-ын хорооны дарга/
Архангай аймаг – 2019.09.06 – “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар зөвлөл Архангай аймагт байгуулагдаж аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан тэргүүнээр сонгогдлоо./Аймгийн МАН-ын хорооны дарга/
Нийслэлийн Хан-Уул дүүрэг – 2019.09.07 – Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Монгол цэргийн холбооны салбар зөвлөлийн тэргүүнээр Засаг дарга Ж.Алдаржавхланг сонгон баталгаажуулав. /Дүүргийн МАН-ын хорооны дарга/
Өвөрхангай аймаг – 2019.09.09 – “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны Өвөрхангай аймаг дахь салбар холбооны анхдугаар чуулган боллоо.
Дорнод аймаг – 2019.09.09 – Дорнод аймаг дахь “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны тэргүүнээр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн сонгогдлоо./Аймгийн МАН-ын хорооны дарга
Дорноговь аймаг – 2019.09.10 -Дорноговь аймаг дахь “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны тэргүүнээр аймгийн Засаг дарга Ц.Энхтүвшин сонгогдлоо./Аймгийн МАН-ын хорооны дарга/
Баянхонгор аймаг – 2019.09.16 – Баянхонгорт Монгол цэргийн нэгдсэн холбооны салбар байгуулагдаж аймгийн Засаг дарга Г.Батжаргал тэргүүнээр сонгогдлоо./Аймгийн МАН-ын хорооны дарга/
Сэлэнгэ аймаг – 2019.09.27–Сэлэнгэ аймгийн “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны анхдугаар чуулга уулзалт болж Аймгийн Засаг дарга Ш.Оргилыг тэргүүнээр сонголоо./Аймгийн МАН-ын хорооны дарга/
Дархан-Уул аймаг – 2019.09.30 – “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны Дархан-Уул аймаг дахь салбар холбооны анхдугаар чуулган болж Засаг дарга С.Насанбатыг тэргүүнээр сонголоо./Аймгийн МАН-ын хорооны дарга/
Хөвсгөл аймаг – 2019.11.02 – Хөвсгөл аймаг дахь “Монгол цэргийн Нэгдсэн холбоо” -ны салбар хорооны тэргүүнээр Аймгийн Засаг дарга Л.Ганболд сонгогдов./Аймгийн МАН-ын хорооны дарга/
Хэнтий аймаг – 2019.11.25 – “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны Хэнтий аймаг дахь салбар холбооны бага хурлаар удирдах зөвлөл, нарийн бичгийн даргаа сонгож, цаашдын ажлаа төлөвлөв. Тэргүүнээр Аймгийн Засаг дарга Н.Ганбямба сонгогдов./Аймгийн МАН-ын хорооны дарга/
5.42019.12.04Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоол /”Монгол цэргийн нэгдсэн холбоо”-г Монгол ардын намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх байгуулж, тэргүүлэн ажиллаж байгаа, төрийн цэргийн байгууллагын албан хаагч нар нь ТББ-д элссэн талаар гаргасан гомдол мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ/
5.52020 он2020 онд Хөвсгөл аймгийн Засаг дарга бөгөөд Монгол цэргийн нэгдсэн холбооны Хөвсгөл аймаг дахь салбар холбооны тэргүүн Л.Ганболд орон нутгийн төсвөөс өөрийн захирамжаар Монгол цэргийн нэгдсэн холбооны Хөвсгөл аймаг дахь салбар холбоонд мөнгөн хөрөнгө шилжүүлсэн баримт/Аймгийн МАН-ын хорооны дарга/ -2021 онд Монгол цэргийн нэгдсэн холбооны Хөвсгөл аймаг дахь салбар нь Хөвсгөл аймгийн Засаг даргаас тус холбоонд санхүүжилт хүссэн албан бичгийн хуулбар
5.62020.07.30Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханы “Монгол цэргийн Нэгдсэн холбоо”–ны үйл ажиллагаанд зориулж 18 сая төгрөгийн хөрөнгө зарцуулах тухай захирамж гаргасан баримт

МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ – №06

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр захирамжийн 2.6 дахь хэсэгт заасан үйл баримтын нотолгоо

Монгол ардын намын улс төрийн зорилготой үйл ажиллагаа нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлага, үүрэг хариуцлагын тогтолцоог бүрэн гажуудууллаа. Дэлхийн нийтийг хамарсан коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлыг удаа дараа улс төрийн зорилгодоо ашиглаж байна.

ОгнооАгуулга
6.12019.12.03Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд хориг тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Е/51 дүгээр албан бичиг
6.22020.02-04 сарЦар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийх шаардлагатайг парламент дахь улс төрийн намууд, эдийн засагчид болон судлаачид хэлж, шаардаж эхэлсэн:
6.32020.03.04Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвт тодотгол хийхгүй гэдгийг 4 дэх удаагаа мэдэгдэв
6.42020.03.25Ерөнхийлөгч Х.Баттулгын уриалга /коронавируст цар тахал дэлхий нийтэд тархаж байгаатай холбогдуулан улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах зэрэг асуудлаар/
6.52020.04.16Цар тахлын хүндрэлийг даван туулах чиглэлд тусгайлсан хууль гаргахыг дэмжиж, үүний хүрээнд Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийхийг санал болгосон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Е/03 дугаар албан бичиг
6.62020.08.28Монгол ардын намын 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа Монгол Улсын төсөвт тодотгол хийж 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг баталлаа
6.72020.11.17Цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ерөнхий сайдад хүргүүлсэн Е/16 дугаар албан бичиг /Уг албан бичгээрээ Ерөнхийлөгч цар тахалтай холбогдуулан гадаад улс орон, олон улсын болон дотоодын байгууллага, аж ахуйн нэгжээс Засгийн газарт 562 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 1.6 их наяд төгрөгийн хандив тусламж, зээл олгосон байгааг ард түмэнд нээлттэй тайлагнах, цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан эдийн засгийн тодорхой арга хэмжээ авахыг сануулсан/
6.82020.11.24Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг /Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, цар тахлын хүндрэл, бэрхшээлийг даван туулах эрсдэлийн сан байгуулах, вакцин худалдан авах хөрөнгийг төсөвт суулгах, өрхөө дэмжих бодлогоор үндэсний үйлдвэр, аж ахуйгаа давхар дэмжих зэрэг тодорхой бодлогын хүрээнд төсвийг чамбайруулахыг шаардсан/
6.92021.01.08“Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Улсын Их Хурлын тогтоолын төсөл
6.102021.02.01Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн Е/08 дугаар албан бичиг
6.112021.02.10Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах чиглэлд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Улсын Их Хурлын гишүүдээс хүссэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн Е/15 дугаар албан бичиг

Жич: Монгол ардын намын 100 жилийн ойн үеэр цар тахлын хорио цээрийн дэглэм зогссон, үзвэр үйлчилгээ нээгдсэн зэргээс өнөөдөр нөхцөл байдал улам хүндэрч байгаа, эрэлт ихтэй байгаа болон хүнд өвчтэй иргэдэд хийх ёстой вакциныг Монгол ардын намын удирдлагууд, тэдний гэр бүл хийлгэсэн, орон нутагт хуваарилсан вакциныг Монгол ардын намын байранд намын гишүүддээ хийсэн зэрэг асуудлууд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олон нийт эрс шүүмжлэлтэй хандаж байгаа үйл баримтуудыг нэг бүрчлэн авч үзэх шаардлагатай.

МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ – №07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр захирамжид дурдсан үйл баримтын нотолгоо:

Монгол ардын намын “Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах /авсан/ 60 тэрбум”-ын хэргийг хууль, шүүхийн байгууллага нотлож, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэсэн.

ОгнооАгуулга
7.12017.06 сарМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үеэрээ буюу 2017 оны зургадугаар сарын 6-нд АТГ-т өөрийн биеэр хүрэлцэн очиж “60 тэрбумын” гэгдэх асуудлыг шалгах тухай хүсэлтээ нотлох баримтын хамтаар гаргаж өгөв.
Жаран тэрбумын гэх гэмт хэрэгт хамаарах бичлэг /40 минут/;
Жаран тэрбумын гэх гэмт хэрэгт хамаарах бичлэг /90 минут/
Жаран тэрбумын гэх гэмт хэрэгт холбогдолтой уг төлөвлөгөөний танилцуулга /презентаци/
7.22019.01.29Монгол ардын намын дарга М.Энхболдыг Улсын Их Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоол / М.Энхболдыг 60 тэрбумын хэрэгт холбоотойг МАН-ын гишүүд өөрсдөө нотолдог/: 2017.08.17: УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 60тэрбум асуудлаар байр сууриа илэрхийлж, эвлүүлэг биш болохыг, үнэн бодитой зүйл болохыг хүлээн зөвшөөрсөн.
2018.06.15: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбум асуудлаа шүүхээр шийдүүлэхээс нааш Чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдсэн.
2018.06.20: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХБХурал хийж УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбумын асуудлаар ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдсэн.
2020.06.21: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд намынхаа нэр хүндийг сэвтээсэндээ уучлал гуйсан гэж ХБХурал Төрийн ордонд хийсэн.
2020.06.27: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Хууль засаглах уу? Хувь хүн захирах уу?” гарчигтай нийтлэл гаргасан.
2018.11.27 – Eрөнхий сайд, Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх 2018 оны 11 сарын 27-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ: “…60 тэрбум төгрөгийн хэрэг гэдэг үнэн. М.Энхболд хийсэн нь үнэн. Эвлүүлэг биш. Монгол төрийн албан тушаалыг хууль бусаар зарж мөнгөжих гэж хийсэн нь үнэн…”гэв. Монгол ардын намын удирдлага дээрх гэмт хэргийг үйлдсэнийг, түүний нотолгоо болох дуу бичлэг үнэн бодитой болохыг хүлээн зөвшөөрсөн төдийгүй уг бичлэгт дурдагдаж буй төлөвлөгөө хэрэгжиж ирсэн болохыг үзэж мэдсэнээ нотолсон байна.
7.32019.10.31Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 902 дугаартай шийтгэх тогтоол /шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг “Сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн жил хорих ял тус тус ногдуулав/
7.42018.08.03Монгол ардын намын хяналтын ерөнхий хорооны тогтоол /60 тэрбумын хэрэгт холбогдсон хүмүүст хариуцлага тооцох тухай

МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ – №08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн илгээлтэд дурдсан үйл баримтын нотолгоо:

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газрыг огцруулах, намын даргыг солих саналыг дэмжих “төлбөр” болгож хуваарилсан. Тус намын гишүүн, нэр бүхий олон хүн хууль бусаар зээл авсан, зориулалт бусаар ашигласан нь нотлогдож шүүхээр шийтгүүлж, ял эдэлж байна. Ерөөсөө, Монгол ардын намын харьяалалгүйгээр төсвийн хөрөнгө оруулалтаас бүрддэг аливаа тендер, нэр бүхий олон сангаас зээл, дэмжлэг авах боломж жирийн ардад хэзээ ч олддоггүй нь нууц биш болсон байна.

ОгнооАгуулга
8.12018.11.02Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 2015-2018 онуудад ААН-ийн авсан зээлийн мэдээлэл ил болов.
8.22018.11.302018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр У.Хүрэлсүхийн Засгийн газар огцруулах МАН-ын 60 тэрбумын бүлэглэлд багтдаг гэх тодотголтой гишүүдийн гаргасан Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөлд санал хураахад эдгээр ЖДҮХС-аас хууль бусаар зээл авсан УИХ-ын гишүүд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаалгүй авч үлдсэн.
8.3.12019.04.03ЖДҮХС-д холбогдсон нэр бүхий 49 гишүүн
8.3.22019.04.032016-2018 УИХ-д МАН-аас сонгогдсон нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа 250-950 сая, зарим нь 1.2-3.2 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан авсан нь баримтаар нотлогдсон.
8.42020.05 сарУИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг ЭХ-н 22.1-3-т заасан гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.
8.52020.07.29УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг ЭХ 22.1-3-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял оногдуулсан.
8.62020.08.04УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийг ЭХ-н 22.1-3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд 40.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.
8.72021.03.31УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг ЭХ 22.1-3-д зааснаар гэм буруутайд тооцож түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх 2020.10.22 Б.Ундармаад оногдуулсан ялыг өөрчилж, 40 сая төгрөгийг торгох ял оногдуулсан.
Орчуулах »
error: Content is protected !!