Замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газар болон Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, зохицуулалтын хэлтсээс мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Энэ удаагийн хөл хорионы үеэр QR код олгох зохицуулалт хийх журам гарсан. Хөл хориог сунгасан 12 хоногийн хугацаанд орой 20:00 цагаас хойш явганы болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. Уг ажлын хэрэгжилтийг хангуулахаар цагдаа, онцгой байдлын алба хаагчид болон ДХИС-ийн сонсогчид үүрэг гүйцэтгэн гудамж талбайд ажиллаж байна гэв.
Харин бүх төрлийн логотой, хөргүүртэй хүнс тээвэр болон хэвлэл мэдээлэл, тусгай чиг үүргийн тээврийн хэрэгслүүд цагийн хязгаарлалтад орохгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.