Энэтхэг: Эмнэлгийн хүчилтөрөгч үйлдвэрлэх 551 станц байгуулна

2021-04-26
1 min read

“COVID-19”-ийн халдварын байдал эрс хүндэрч байгаатай холбогдуулан Энэтхэгийн Засгийн газар эмнэлгийн хүчилтөрөгч үйлдвэрлэх 551 станц байгуулахаар шийджээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди эдгээр станцыг богино хугацаанд ашиглалтад оруулахыг үүрэг болгосон байна.

Коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлгүүд хүчилтөрөгчийн хомсдолд ороод буй энэ үед дээрх шийдвэр ихээхэн чухал юм. Ялангуяа нийслэл Дели хотын байдал сүүлийн хэдэн өдрүүдэд ихээхэн хүндрээд байгаа.

Тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 25-нд 350 мянга гаруй шинэ тохиолдол илэрч, 2767 хүн нас баржээ. Энэтхэгт халдвар авсан нийт хүний тоо 16.9 саяд хүрсэн бол 192 мянга гаруй хүн нас бараад байна.

Орчуулах »
error: Content is protected !!