Японы нийслэл Токио хот болон баруун нутгийн Окака, Хиого, Киото мужид коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд ням гаргаас гурав дахь удаагаа онцгой байдал тогтоожээ. Онцгой байдлын дэглэм ирэх тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл 17 хоног үргэлжлэх юм.
Ингэснээр согтууруулах ундаагаар үйлчилдэг, караоке ажиллуулдаг шөнийн цэнгээний газар, зоогийн газруудаас гадна их дэлгүүрүүдээс үйл ажиллагаагаа түр зогсоохыг хүсэх юм.
Токио хотын их дэлгүүрийн хувьд хүнс болон өдөр тутмын хэрэгцээт бараа худалдаалдаг давхруудаас бусад нь түр хаагдсан байна.
“Удахгүй болох долоон хоногийн амралт нь худалдаа эрхлэгчдийн хувьд ихээхэн ач холбогдолтой тул дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоох нь тун хүнд шийдвэр байлаа гэж “Matsuya” их дэлгүүрийн төлөөлөгч мэдээлжээ.
Токиод ням гарагт халдварын 635 тохиолдол шинээр илэрсэн нь өнгөрсөн долоо хоногийнхоос 92-оор нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Мөн Осака мужид тухайн өдөрт 1050 хүнээс халдвар илэрснээр халдварын шинэ тохиолдлын тоо зургаан хоног дараалан 1000 давсан байна.