Коронавирусний улмаас нийт нас баралт 61 боллоо

2021-04-22
1 min read

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.22/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10000 гаруй хүнд PCR шинжилгээ хийхэд халдварын 1328 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан 1328 хүнээс зөөвөрлөгдсөн +3 нийт 445, 1245 нь нийслэлд бүртгэгдсэн бол орон нутагт 80 тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнд:

-Дархан-Уул аймагт +22 нийт 407

-Хөвсгөл аймагт нийт 61

-Сэлэнгэ аймагт +2 нийт 358

-Булган аймагт нийт 73

-Баян-Өлгий нийт нийт 5

-Завхан аймагт +22 нийт 80

-Архангай аймагт нийт 255

-Ховд аймагт +2 нийт 193

-Баянхонгор аймагт +5 нийт 81

-Өвөрхангай аймагт +1 нийт 195

-Төв аймагт +10 нийт 570

-Дорноговь аймагт нийт 59

-Дундговь нийт 35

-Дорнод аймагт +2 нийт 22

-Орхон аймагт +6 нийт 321

-Увс аймагт нийт нийт 26

Сүхбаатар аймагт+6 нийт 143

Хэнтий аймагт нийт 52

Чойрт нийт+2 нийт 37

Ингэснээр дотоодод халдварласан тохиолдол нийт 26114, Улаанбаатар хотын өвчлөл 23141, орон нутагт 2977 боллоо. Өнөөдрийн байдлаар 3789 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас хөнгөн 2124, хүндэвтэр 1293, хүнд 307, маш хүнд 63 хүн байна.

Өнгөрөгч хоногт “COVID-19” халдварын улмаас таван хүн нас барж коронавирусний улмаас нийт нас барсан тохиолдол 61 болжээ.

Орчуулах »
error: Content is protected !!