Үл хөдлөх хөрөнгө борлуулалтын дижитал шилжилт цахим хэлэлцүүлэг болно

2021-04-21
1 min read

Технологи хөгжихийн хэрээр хүний тав тух, цаг мөнгийг хэмнэсэн дижитал шилжилт рүү төр болоод бизнесийн үйл ажиллагаа улам хурдацтайгаар шилжин орж байна. Засгийн газрын “Алсын Хараа 2050” хөгжлийн бодлогын хүрээнд төрийн үйлчилгээнд 2020 оноос иж бүрэн цахим шилжилтийг хийж эхэлсэн. Энэхүү шилжилт нь бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд асар өргөн боломжуудыг нээж өгч байна.

Үл хөдлөх хөрөнгө борлуулалтын салбар мөн адил энэхүү шилжилтээс үр ашиг хүртэх боломж, гарцууд бий болсон. Тэгвэл Үл хөдлөх хөрөнгө борлуулалтын дижитал шилжилт цахим хэлэлцүүлэг энэ сарын 22-нд зохион байгуулагдахаар боллоо. Монголд анх удаа хэрэглэгчийн дата мэдээлэлд суурилсан AI технологи бүхий ИХ ГЭР платформоор дамжуулан төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүртээмжтэйгээр хүргэн үйлчлэх, борлуулалтыг хамгийн богино хугацаанд хийх, худалдан авалтын баримт бичгийг иж бүрнээр баталгаажсан эх үүсвэрээр хадгалах, хэрэглэгчээ таних, борлуулалтаа удирдах, ажилчдынхаа борлуулалтын бүтээмжийг харах, хэрэгцээт судалгаа мэдээллүүдээ зорилтот хэрэглэгчээсээ авах цогц системийг танилцуулна. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, барилгын компаниудад хамтын ажиллагааны шинэ боломж, сувгуудыг нээхэд энэ хэлэлцүүлгийн зорилго оршино.

Хамрах хүрээ: Төслийг дэмжин хамтран хэрэгжүүлэгч төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, төслийг сонирхогч байгууллага, иргэдэд нээлттэй.

Зохион байгуулагч: “Монгол алтайн цаг” ХХК, “Инвескор лизинг” ХХК, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци.

Хугацаа: 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны Пүрэв гарагт 13:00-15:30 цагт “Zoom” аппликэйшн ашиглан зохион байгуулна.

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/qJ6BeZ58iwL6SGxB6

Холбоо барих: FB: ИХ ГЭР

                       И-мэйл: [email protected]

                       Утас: 88880054, 99112575

ПАНЕЛИСТҮҮД

1.З.Энхболд /НӨАТ-ийн систем хөгжүүлэлтийн багийн ахлах, Үндэсний дата төвийн Захирал асан, Bow системийн IT зөвлөх/

2.Н.Нарантуяа /Барилга хот байгуулалтын яам, Статистик мэдээлэл, технологийн хэлтсийн дарга/

3.А.Мөнхболд /НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга/

4.Э.Мөнгөнзалаа /ИХ гэр төслийн санаачлагч, “Монгол Алтайн Цаг” ХХК захирал/

5.Н.Оюунтунгалаг /”Инвескор лизинг” ХХК-ийн дэд захирал/

6.Э.Ариунаа /”Үндэсний даатгалын төв” гүйцэтгэх захирал/

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Орчуулах »
error: Content is protected !!