АНУ 130 гаруй улсад иргэдээ аялуулахгүй

2021-04-20
1 min read

Коронавирусний халдварт өвчний улмаас аялагчдад учирч болзошгүй эрсдэлд тулгуурлан “Битгий аял” зөвлөмж хэрэгжиж буй улс орнуудын тоог нэмэгдүүлэхээ АНУ-ын Төрийн департамент мэдэгдсэн байна.

Өмнө нь “Түвшин 4: Битгий аял” гэсэн зөвлөмжийн ангилалд багтсан улс орнуудын жагсаалтад Чад, Косово, Кени, Бразил, Аргентин, Мозамбик, Хаити, ОХУ, Танзани зэрэг дэлхийн 34 улсыг оруулаад байсан юм.

Шинэчилсэн ангилалд 130 улс багтах аж. Зарим улс орны эрүүл мэндийн нөхцөл байдлыг хэт үнэлсэнд бус халдварт өвчний одоогийн нөхцөл байдлыг бодитоор үнэлснээр ийм алхмыг авч хэрэгжүүлэх гэж байгааг Төрийн департамент мэдэгдэлдээ дурджээ.

Түүнчлэн “COVID-19”-н цар тахал аялагчдад эрсдэл дагуулсан хэвээр байгааг цохон тэмдэглэж, ийм эрсдэлтэй үед гадаадын орнуудад зорчих эсэхээ нягталж үзэхийг иргэддээ хатуу анхааруулсан байна.

Үүнээс гадна АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн цахим хуудсанд “олон улсын аялал нь илүү эрсдэл дагуулдаг бөгөөд вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэд ч мөн коронавирусний шинэ хувилбараар халдварлах, өвчин тараах өндөр эрсдэлтэй хэвээр” байгааг  цохон тэмдэглэжээ. 

Орчуулах »
error: Content is protected !!