“COVID-19 ERSDEL систем”-ийг нэвтрүүллээ

2021-04-20
1 min read

Дэлхийн 60 гаруй улс орны 130 сая гаруй хүн ашиглаж байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх COVID-19 ERSDEL системийг “E-Mongolia”-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад нэвтрүүлж эхэллээ.

COVID-19 ERSDEL систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлж анхааруулна. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандах судалгааны ажлыг нь хялбарчлах зориулалттай.

Ухаалаг утастай хүн бүр ашиглах боломжтой. Bluetooth-ээ л асаасан байхад болно.

  • Bluetooth-ээ асааж, тохиргоо хийсэн бүх хүмүүс бие биендээ хоёр метр ойртоход нэгнийгээ бүртгэж нууцлал бүхий код солилцдог.
  • Иргэн “Эерэг” гарсан тохиолдолд Google-с мессежээр ирсэн кодыг ашиглан тухайн программд өөрийгөө бүртгэнэ. Зөвхөн иргэдийн утас өөр хоорондоо нууцлал бүхий код солилцож дараа нь ойрын хавьтал болсон тохиолдолд тэдгээр хүмүүст энэ тухай мэдэгдэл очдог. Тухайлбал, ПСР шинжилгээний хариуны код дээр үндэслэн таны хажууд халдвартай хүн ойрхон байгааг сануулж чадна.
  • Мэдэгдэл авсан тухайн хүн гар утсан дээрээ товч асуумж бөглөж өөрийгөө тусгаарлах эсвэл эмнэлгийн байгууллагад хандах эсэхээ өөрөө шийддэг.
  • Өөрөөр хэлбэл иргэд цар тахлаас өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжийг бүрдүүлж байгаа хамгийн шилдэг шийдэл юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Орчуулах »
error: Content is protected !!