Монгол Улсад хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв хамтран “БИДНИЙ БААТАР ЦАГДАА” уран зургийн уралдаан зарлаж байна.
- Зорилго:
Монгол улсад хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, бахархал, алба хаагчийн ажил үйлс, гавьяа зүтгэлийг хүүхдийн уран бүтээлээр дамжуулан олон нийтэд таниулан сурталчлахад оршино.
- Зохион байгуулагч:
- Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс
- Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв
- 3. Бүтээлийн сэдэв:
“Бидний баатар Цагдаа”
- Хамрах, хүрээ:
Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид.
- Шалгаруулах ангилал, шагнал урамшуулал:
Ангилал | Урамшуулал | |
1-3 анги | Тэргүүн -1, Дэд -1, Гутгаар -1, Тусгай -2 | Тэргүүн байр -200.000 төгрөгДэд байр – 150.000 төгрөгГутгаар байр – 100.000 төгрөгТусгай байр -50.000 төгрөг |
4-6 анги | Тэргүүн -1, Дэд -1, Гутгаар -1, Тусгай -2 | |
7-9 анги | Тэргүүн -1, Дэд -1, Гутгаар -1, Тусгай -2 | |
10-12 анги | Тэргүүн -1, Дэд -1, Гутгаар -1, Тусгай -2 |
Дүнг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төв, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн фэйсбүүк цахим хуудаст байршуулж танилцуулна.
- Бүтээлд тавигдах шаардлага:
- Уран зургийн бүтээлийг А3 хэмжээтэй цаасан дээр ирүүлнэ.
- Бүтээлийн ар талд бүтээлийн нэр, оролцогчийн овог, нэр, нас, хүйс, харьяааймаг, дүүрэг, сургууль болон харилцах утасны дугаарыг бичнэ.
- Уралдаанд оролцох бүтээл нь хүүхдийн уран сэтгэмжээр зурагдсан байх бөгөөд ном, сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан бүтээлийг уралдаанд оролцуулахгүй.
- Цагдаагийн байгууллагын 100 жилийн түүхэн хөгжлийг үзэж судлан бүтээлээ туурвих /Техник хэрэгсэл, үйл ажиллагаа, албаны хувцас гэх мэт онцлогууд/
- Бүтээлийн баруун доод өнцөгт бүтээлийг зурж дууссан он сар хугацааг бичнэ.
- Бүтээлийг буцаан олгохгүй.
- Бүтээл хүлээн авах хугацаа, хаяг:
- 2021 оны 04 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийнфэйсбүүк цахим хуудас болон төвийн байранд хүлээн авна.
- Аймаг, орон нутгаас оролцож буй хүүхдүүд харьяа цагдаагийн газар, хэлтсээр дамжуулан бүтээлээ ирүүлэх боломжтой.
- Холбоо барих утасны дугаар: 88444845, 88096555.
МОНГОЛЫН ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ