Улсын Онцгой комиссын шуурхай штабаас “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байсан иргэдийг шилжүүлэх ажлыг зохион байгуулж дуусчээ.
Өмнө нь тус сувиллын 3-р байранд тусгаарлагдаж байсан иргэдийг шилжүүлж байсан бол өнөөдөр 4 болон 1-р байранд тусгаарлагдсан иргэдийг ийнхүү шилжүүлсэн байна.
4 болон 1-р байр нь 3-р байраас тусдаа байршдаг бөгөөд 4-р байранд 70, 1-р байранд 11 хүн байжээ. Тэднийг аюулгүй цэг рүү шилжүүлэх ажлыг зохион байгуулж тээвэрлэлт хийхдээ өрөө бүрээр нь тусгаарлан авч явсан аж.
Харин “Энх саран” сувилалд үлдэх тухайн байгууллагын ажилтнууд болон тэнд ажилласан резидент эмч, онцгой байдал, харуул хамгаалалтын байгууллагын хүмүүсийг ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу тусгаарлаж ажиглалтад авч байгаа юм байна.
Сувиллын байранд ЗӨСҮТ-өөс халдваргүйжүүлэлт хийж, тодорхой хугацаанд хатуу хяналт, харуул хамгаалалтын дор байлгах бөгөөд цаашид тус сувиллыг тусгаарлалтын байрны зориулалтаар ашиглахгүй гэнэ.